KDT Machinery Group
KDT (Шэньжэний хөрөнгийн биржийн хувьцааны код: 002833) нь тавилгын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт (R&D) болон үйлдвэрлэлээр мэргэшсэн, биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани юм. Борлуулалт, үйлчилгээний сүлжээ нь дэлхийн 70 гаруй улс орныг хамардаг.
Группийн хэмжээнд нийт 500,000 гаруй ам метр талбай бүхий үйлдвэрлэлийн төрөлжсөн 6 бааз ажилладаг. Салбарын технологийн шинэчлэлийг дэмжих хүрээнд 300 гаруй патент болон программ хангамжийн зохиогчийн эрхийг эзэмшдэг бөгөөд Итали, Өмнөд Солонгос улсуудад өөрийн Судалгаа, хөгжүүлэлт (R&D)-ийн төвүүдтэй.


KDT Монгол
Монгол дахь албан ёсны төлөөлөгч
КДТ Монгол нь Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 5 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бид дотоодын тавилга, модон эдлэлийн үйлдвэрлэгчдэд дэлхийн зэрэглэлийн дэвшилтэт технологийг нутагшуулах, жижиг цехээс автоматжуулсан том үйлдвэр хүртэлх технологийн цогц шийдлийг санал болгох зорилготой ажилладаг. Хавтан зүсвэр, CNC зүсвэр, ирмэг наагч машин, өрөмдлөгийн төв, автоматжуулалтын шийдэл — тавилгын үйлдвэрийн бүх үе шатны тоног төхөөрөмж.
Үйлдвэрлэгчдэд тоног төхөөрөмжөө илүү ойроос танилцуулах, сонголтоо зөв хийхэд нь туслах зорилгоор Улаанбаатар хотод KDT брэндийн албан ёсны Шоврүүм (Showroom) болон Туршилтын төв (Experience Center)-ийг ажиллуулж байна. Энд үйлдвэрлэгчид өөрсдийн биеэр ирж, тоног төхөөрөмжүүдийн бодит ажиллагаа, хурд, чанарыг туршин үзэж, технологийн инженерүүдээс мэргэжлийн зөвлөгөө авах бүрэн боломжтой.
Үйл ажиллагааны чиглэл
01Борлуулалт, технологийн зөвлөх үйлчилгээ
Үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний онцлогт тохирсон тоног төхөөрөмжийн оновчтой сонголт, уян хатан үнийн санал болон санхүүжилтийн зөвлөгөө.
02Нийлүүлэлт, угсралт, зүгшрүүлэлт
Олон улсын тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлтээс эхлээд тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, тохируулгыг үйлдвэрлэлд бүрэн бэлэн болгон хүлээлгэж өгнө.
03Инженерийн сервис, оригинал сэлбэгийн хангамж
Баталгаат болон баталгаат хугацааны дараах техникийн үйлчилгээ, оригинал сэлбэг хэрэгслийн дотоодын нөөц, операторын гүнзгийрүүлсэн сургалтуудыг Монголдоо цогцоор нь шийднэ.
KDT Showroom
Experience Center
Улаанбаатар хот дахь KDT брэндийн албан ёсны шоврүүм — тоног төхөөрөмжийн бодит ажиллагааг өөрийн биеэр туршин үзээрэй.



Яагаад KDT Монгол гэж?

Ногоон зээл
Төлбөрийн уян хатан нөхцөл
20%урьдчилгаа
60сархүртэл хугацаа
Хаан банк, Хас банк
Бид хэрэглэгчиддээ санхүүгийн хамгийн ашигтай шийдлийг санал болгодог. Хаан банк болон Хас банкны хөнгөлөлттэй нөхцөл бүхий «Ногоон зээл»-д хамрагдан, ердөө 20%-ийн урьдчилгаа төлөөд, үлдсэн төлбөрийг 60 сар хүртэлх хугацаатай уян хатан хуваариар төлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой.
Санхүүжилттэй шугам үзэх
Experience Center
Бүрэн турших боломж
БЗД, 20-р хороо, Гачуурт
Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө манай туршилтын төвд зочлон, өөрийн материалаар зүсэлт, нүхэлгээ, ирмэг наалтын чанарыг шалгаж, тоног төхөөрөмжийн бүтээмжийг бодитоор үнэлэх боломжтой.
Зочлох цаг товлох
Инженерийн сервис
Техникийн үйлчилгээ
24цагдотор Улаанбаатарт дуудлагаар
Улаанбаатар хот дахь манай мэргэшсэн инженерийн баг тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ болон оригинал сэлбэг нийлүүлэлтийг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэнэ.
Сервис дуудах
Сургалт
Сургалт, зүгшрүүлэлт
Гарын авлага монгол хэл дээр
Тоног төхөөрөмжийг үр ашигтай ажиллуулах операторын сургалт, зааварчилгаа болон техникийн гарын авлагыг монгол хэл дээр бүрэн ханган ажиллана.
Борлуулалтын дараах үйлчилгээ

24цагийн дотор
Улаанбаатар дахь дуудлагад
Техникийн шуурхай тусламж
Гэмтэл, саатлын дуудлагад Улаанбаатар хотод 24 цагийн дотор, орон нутагт тохиролцсон хугацаанд инженерийн баг очиж ажиллана.
- Баталгаат хугацаа
Бүх тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн албан ёсны баталгаат хугацаатай. Баталгаат хугацааны хүрээнд оригинал эд анги, сэлбэг солих үйлчилгээ.
- Сэлбэг хэрэгслийн тогтвортой нөөц
Түгээмэл шаардагддаг үндсэн сэлбэг хэрэгслийг дотооддоо тогтмол нөөцөлж, үйлдвэрлэлийн зогсолтын хугацааг хамгийн бага түвшинд байлгана.
Холбоо барих
Дэлгэрэнгүй мэдээллийг манай ажилтнаас авна уу. Залгахад хамгийн хурдан.

БЗД, 20-р хороо, Гачуурт, KDT Showroom







